Browser-Xайлтын систем:  Энэ нь мэдээллийг унших болон интернэт дээр замаа
хайх боломжийг олгох программ хангамж юм. Эдгээрээс Internet Explorer, Netscape
хамгийн чухал.
Domain name-Домайны нэр:  Вэб сайтын хаяг нь зөвхөн таных байх бөгөөд
интернэтэд хадгалагдсан бүх вэб сайт рүү хүмүүс уг хаягаар шууд орно.
Download-Татан авах:  Мэдээллийг интернэтээс өөрийнхөө компьютерт шилжүүлэх
процесс.
E-commerce-Интернэт худалдаа:  Интернэт худалдааны олон тодорхойлолт байдаг ч үүнийг
энгийнээр хэлбэл интернэтээр бараа, үйлчилгээ худалдах явдал юм.
E-mails-Имэйл, Цахим шуудан:  Интернэтээр илгээх цахим мэдээ бөгөөд захидалтай адил
юм.
Encryption-Шифрлэлт:  Зөвшөөрөлгүй этгээдэд унших боломж олгохгүйн үүднээс
мэдээллийг кодоор шифрлэх.
FTP:  Файл дамжуулах протокол- Интернэтэд мэдээлэл гаргаж
тавих эсвэл түүнээс татаж авах энгийн арга. Интэрнэт дэлгүүр байгуулах сайн
программ хангамж таны өмнөөс үүнийг гүйцэтгэж чадах тул та үүнийг мэдэх
шаардлагагүй. Гэхдээ л ихэнхдээ тусгай программ хангамж үүнийг илүү сайн хийнэ.
Фонт:  Текстийн үсгийн шрифтийн нэр.
HTML:  Вэб хуудас бүтээхэд ашиглагддаг программын хэлний
нэр. Интэрнэт дэлгүүр байгуулах сайн программ хангамж таны өмнөөс үүнийг
гүйцэтгэж чадах тул та үүнийг мэдэх шаардлагагүй.
Интернэт:  Компьютерийн дэлхий нийтийн сүлжээ.
Интернэтээр үйлчлэгч:  Интернэтэд холбогдох боломжоор хангадаг компани.
Merchant-Худалдаачин:  Бараа худалддаг хэн нэгэн этгээд.
Худалдачны данс: Зээлийн картаар төлбөр хүлээн авах боломж олгодог
банкны данс.
Meta tags:  Вэб хуудсанд байрлуулсан тусгай мэдээлэл бөгөөд энэ
нь хайгч таны вэб сайтыг илүү сайн индексжүүлэх болон ангилах боломж олгодог.
Модем:  Телефон утасны шугамаар дамжиж нэг компьютер
нөгөөтэйгөө ярилцах төхөөрөмж.
Сүлжээ:  Өөр хоорондоо мэдээлэл солилцох боломжтой байхаар
холбогдсон хэд хэдэн компьютер
Онлайн:  Интернэтэд шууд холбогдсон байх.
PGP:  Интернэтээр илгээх чухал мэдээллийн нууцлалыг
найдвартай хадгалах үүднээс түүнийг кодоор шифрлэдэг программ хангамж. PGP
гэдэг нь Pretty Good Privacy-гийн товчилсон үг бөгөөд цэргийн зэрэглэлийн
шифрлэлтэд хүртэл хэрэглэгддэг.
Бодит цаг хугацаанд төлбөрийн
үйлчилгээ үзүүлэгч:  Зээлийн картын гүйлгээг
шимтгэлтэйгээр гүйцэтгэх онлайн үйлчилгээ.
Redirect URL:  Бараг зөвхөн танд л хамаарах вэб хуудасны хаяг бөгөөд
энэ нь таны вэб сайтыг интернэтийн хаанаас ч олох боломж олгодог.
Search engine-Хайгч:  Интернэт дээр өөр бусад вэб сайтыг олоход туслах вэб
сайт.
Интернет дэлгүүр бүтээх программ
хангамж:  Интернэтэд зориулсан дэлгүүр
бүтээх боломж олгодог компьютерийн программ.
SSL:  Интернэтээр мэдээлэл илгээхийн өмнө түүнийг кодоор
шифрлэдэг Secure Sockets Layer гэдэг программ хангамж. Энэ нь бүх хайлтын
системд байдаг.
Traffic-Хөдөлгөөн:  Интернэтээр нэвтэрч буй мэдээллийн хэмжээ.
Гаргаж тавих:  Өөрийн компьютерээс интернэт рүү мэдээлэл шилжүүлэх
процесс.
URL:  Universal Resource Locator - 'Вэб сайтын хаяг'-ийн
техникийн нэр томъёо.
Web host:  Вэб хуудсаа байрлуулах боломжийг таньд олгох үүднээс
интернэт дэх зайг түрээсэлдэг компани.
Вэб хуудас:  Интернетэд тавигдсан 'хуудас'.
Вэб сайт:  Интернетэд тавигдсан 'хуудас' буюу бүлэг 'хуудас'.
Вэб сайтын хаяг:  Зуучийн тусламжтай интернэт дээрээс олж болох Вэб
сайтын хаяг
Дэлхий нийтийн сүлжээ:  Интернэт дэх бүх Вэб сайтын нэгдэл бөгөөд үүнийг бас
интернэтийн нэрээр хэрэглэдэг.
 
No comments:
Post a Comment