- Нярай үе (0 - 1) Энэ үед хүнд итгэж сурдаг. Тэрхүү итгэл хөсөрдвөл насан туршдаа итгэхээ больдог.
- Мөлхөө (1 - 2 ) Бие дааж сурдаг. Мөлбөж сурахдаа өөртөө итгэж сурдаг, эс бөгөөс бусдаас хараат, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь төлөвшдөггүй.
- Сургуулийн өмнөх нас (3 - 5) Санаачлагыг гартаа авч, бусдаар хэлүүлэхгүй бодож сэтгэдэг. Сониуч зан, ургуулан бодох чадвар нь хөгждөг. Эс бөгөөс насанд хүрсэн хойноо ч удирдан хошуучлах, эрсдэлтэй алхам хийх чадвар мөхөс болно.
- Сургуулийн нас (6 - 12) Өмнөө тавьсан зорилглдоо хүрч чадна гэсэн итгэл, бүтээлч чанар дүүрэн байдаг. Эс бөгөөс насанд хүрсэн үедээ олны дунд нийтэч байж чадахгүй.
- Өсвөр үе ( 13 - 20) Би гэсэн бодьгал төлөвшиж , зорилгоо цаг хугацааны дотор зохицуулан нийгэмд удирдагч, эсвэл дагалдагч байх үүргээ ухамсарлаж, дасан зохицох гээд завгүй байдаг. Эс бөгөөс цаашид хааш явхаа мэдэн будилсан хүн болж хувирдаг.
- Залуу нас ( 21- 40) Хувийн дотно харилцаа төлөвшдөг. Залуу насандаа харйрлах, хөдөлмөрлөх хамт олны дунд ордог. Эс бөгөөс зожиг, сексийн таашаалгүй, эвдэн сүйтгэх хорлон санаатай болдог.
- Насанл хүрсэн үе ( 41 - 60 ) Өөртөө болон бусдад энэрэнгүй хандана.Өөрийн хийж буй алхам бүртээ итгэлтэй, бардам алхах үе. Эс бөгөөс хөшүүн, идэвхгүй , амиа хичээсэн, бусдад урам зориг хайрладаггүй хүн болно.
- Нас тогтсон үе (61 –ээс дээш) Амьдралдаа сэтгэл хангалуун байх мэдрэмж төрдөг. Санасандаа хүрч, үхлийг тайван хүлээж авдаг. Өмнөх атьдралын бүх мөчлөгт эерэгээр хандаагүй бол ганцаардмал, үхлийг айдас түгшүүртэй угттаг.
Monday, October 15, 2012
Хүний амьдралын найман мөчлөг
Хүний амьдралын найман мөчлөг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment