Internetwork –ийн элементүүд
Энд :
1. LAN
Data Link
2. WAN
Data Link
3. Network
Interconnection Device бүрдэл хэсгүүд нь
болно.
1. LAN
Data Link - Нэг барилга дотор буюу нэг
барилгын хэсэг хооронд байх ба Many-to-Many сүлжээг үүсгэж Data Link-ийн
түвшинд төхөөрөмжүүдийг холбох нөхцлийг бүрдүүлнэ.
2. WAN
Data Link - Энэ нь interconnect холболт бүхий LAN –уудын
хоорондын холболтонд хэрэглэгдэх ба interconnection төхөөрөмжүүдийн хосын
хооронд Point-to-Point холболтыг үүсгэхэд ашиглагдана. Энд
9600,14440,19200,56200bps хурдтайгаар дамжуулах боломжтойгоос гадна Т1
(1.544Mbps), T2 (45Mbps) –уудыг ч хэрэглэх боломжтой. Ирээдүйд ATM(Asynchronous
Transfer Mode) –ийг ашиглан LAN болон
WAN –ны орчинд ажиллах төхөөрөмжүүдийг хялбарчлах боломжтой гэж үздэг.
3. Network
Interconnection Devices - LAN болон WAN –ны орчинд олон төхөөрөмж
хэрэглэгддэг. Үүнд :
§ Router
§ Bridge
§ Repeater
§ Switching г.м
Эдгээрийн ажиллагаа , хоорондын ялгаа ,
ажиллах зарчмуудыг нь тайлбарлая.
§ Repeater - LAN - кабелиар явж буй сигналыг
өсгөх зориулалттай бөгөөд OSI загварын Physical Layer – т ажилладаг. Энд хоёр
сүлжээний хооронд Repeater -ийг сигнал
өсгөх зориулалтаар ашиглаж болох хэдий ч энэхүү 2 сүлжээ ижил протокол
(Physical Layer)-той байх ёстой. Repeater
нь Bus бүтэц бүхий сүлжээнд ашиглагддаг бөгөөд Ring бүтэцтэй сүлжээнд ашиглах
шаардлагагүй. LAN Data Link болон WAN Data Link –ийн interconnect –д
ашиглагдахгүй.
§ Bridge- Bridge нь 3
үйлдэл гүйцэтгэх боломжтой.
a) Finding
b) Filtering
c)
Forwarding энэ 3 болно.
Bridge нь Repeater –
тэй харьцангуйгаар илүү нийлмэл үйлдлүүдийг гүйцэтгэх чадалтай бөгөөд
үйлдлүүдийг мөн Data Link Layer – ийн түвшинд гүйцэтгэнэ. Bridge нь төрөл
бүрийн протоколуудын орчинд ажиллах чадвартай бөгөөд түүний хувьд Sourse болон
Destination address –ууд л чухал юм. Bridge-д looping болон flooding гэсэн 2
төрлийн проблем гардаг.
a) Finding - энэ
функц нь destination addres олох үүрэгтэй.
b) Filtering - энэ функцийн үед тухайн илрүүлсэн host –руу
мэдээллийг явуулахын тулд bridge–ийн хувьд нэвтрүүлэх эсвэл чиглэл дагуу нь
буцаахыг. Энэ тохиолдолд тухайн bridge—ийн хувьд энэхүү мэдээлэл нь bridge-ээр нэвтрэхгүйгээр destination
host –доо очихоор байвал нэвтрүүлэлгүй түүн рүү нь чиглүүлэн явуулна гэсэн үг
юм.буцаана гэсэн үг юм.
c) Forwarding - Энэ үйлдлэл нь дээрхийн эсрэг үйлдэл бөгөөд
тухайн мэдээллийн destination host нь bridge-ээр нэвтэрч гарч очихоор байвал
түүнийг нэврүүлнэ гэсэн үг юм.
Bridge- ийн :
§ Spanning Tree Bridge
Sourse Routing Bridge гэсэн 2 төрөл байдаг.Router - Router нь хоёр системийн хооронд
холбогдох зам нь олон байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд дамжих мэдээллийг
замыг нь зааж чиглүүлэх үүрэгтэй . Router нь OSI загварын Network Layer –ийн
түвшинд функцээ гүйцэтгэнэ. Router нь bridge –ээс харьцангуй нийлмэл
үйлдлүүдийг гүйцэтгэж чадах бөгөөд иймээс протоколуудын тухай илүү их мэдээлэл
шаардагддаг. Internet , Internetwork –ийн орчинд Router нь хамгийн оновчтой
замыг олох үүрэг гүйцэтгэнэ. Мөн Router нь нэг LAN –ыг өөр нэгэн LAN – аас
тусгаарлах үүрэг гүйцэтгэх чадвартай. Router –ийн тусламжтайгаар data link–ийн
олон төрлийг холбох боломжтой. Мэдээлэл нь destination host –доо хүрэхдээ хэд хэдэн Router дамжин хүрэх
бөгөөд Router –уудын систем нь дурын хоёр сүлжээний хооронд хэд хэдэн идэвхтэй
холбогдох замуудыг үүсгэнэ.
No comments:
Post a Comment