Browser-Xайлтын систем: Энэ нь мэдээллийг унших болон интернэт дээр замаа
хайх боломжийг олгох программ хангамж юм. Эдгээрээс Internet Explorer, Netscape
хамгийн чухал.
Domain name-Домайны нэр: Вэб сайтын хаяг нь зөвхөн таных байх бөгөөд
интернэтэд хадгалагдсан бүх вэб сайт рүү хүмүүс уг хаягаар шууд орно.
Download-Татан авах: Мэдээллийг интернэтээс өөрийнхөө компьютерт шилжүүлэх
процесс.
E-commerce-Интернэт худалдаа: Интернэт худалдааны олон тодорхойлолт байдаг ч үүнийг
энгийнээр хэлбэл интернэтээр бараа, үйлчилгээ худалдах явдал юм.
E-mails-Имэйл, Цахим шуудан: Интернэтээр илгээх цахим мэдээ бөгөөд захидалтай адил
юм.
Encryption-Шифрлэлт: Зөвшөөрөлгүй этгээдэд унших боломж олгохгүйн үүднээс
мэдээллийг кодоор шифрлэх.
FTP: Файл дамжуулах протокол- Интернэтэд мэдээлэл гаргаж
тавих эсвэл түүнээс татаж авах энгийн арга. Интэрнэт дэлгүүр байгуулах сайн
программ хангамж таны өмнөөс үүнийг гүйцэтгэж чадах тул та үүнийг мэдэх
шаардлагагүй. Гэхдээ л ихэнхдээ тусгай программ хангамж үүнийг илүү сайн хийнэ.
Фонт: Текстийн үсгийн шрифтийн нэр.
HTML: Вэб хуудас бүтээхэд ашиглагддаг программын хэлний
нэр. Интэрнэт дэлгүүр байгуулах сайн программ хангамж таны өмнөөс үүнийг
гүйцэтгэж чадах тул та үүнийг мэдэх шаардлагагүй.
Интернэт: Компьютерийн дэлхий нийтийн сүлжээ.
Интернэтээр үйлчлэгч: Интернэтэд холбогдох боломжоор хангадаг компани.
Merchant-Худалдаачин: Бараа худалддаг хэн нэгэн этгээд.
Худалдачны данс: Зээлийн картаар төлбөр хүлээн авах боломж олгодог
банкны данс.
Meta tags: Вэб хуудсанд байрлуулсан тусгай мэдээлэл бөгөөд энэ
нь хайгч таны вэб сайтыг илүү сайн индексжүүлэх болон ангилах боломж олгодог.
Модем: Телефон утасны шугамаар дамжиж нэг компьютер
нөгөөтэйгөө ярилцах төхөөрөмж.
Сүлжээ: Өөр хоорондоо мэдээлэл солилцох боломжтой байхаар
холбогдсон хэд хэдэн компьютер
Онлайн: Интернэтэд шууд холбогдсон байх.
PGP: Интернэтээр илгээх чухал мэдээллийн нууцлалыг
найдвартай хадгалах үүднээс түүнийг кодоор шифрлэдэг программ хангамж. PGP
гэдэг нь Pretty Good Privacy-гийн товчилсон үг бөгөөд цэргийн зэрэглэлийн
шифрлэлтэд хүртэл хэрэглэгддэг.
Бодит цаг хугацаанд төлбөрийн
үйлчилгээ үзүүлэгч: Зээлийн картын гүйлгээг
шимтгэлтэйгээр гүйцэтгэх онлайн үйлчилгээ.
Redirect URL: Бараг зөвхөн танд л хамаарах вэб хуудасны хаяг бөгөөд
энэ нь таны вэб сайтыг интернэтийн хаанаас ч олох боломж олгодог.
Search engine-Хайгч: Интернэт дээр өөр бусад вэб сайтыг олоход туслах вэб
сайт.
Интернет дэлгүүр бүтээх программ
хангамж: Интернэтэд зориулсан дэлгүүр
бүтээх боломж олгодог компьютерийн программ.
SSL: Интернэтээр мэдээлэл илгээхийн өмнө түүнийг кодоор
шифрлэдэг Secure Sockets Layer гэдэг программ хангамж. Энэ нь бүх хайлтын
системд байдаг.
Traffic-Хөдөлгөөн: Интернэтээр нэвтэрч буй мэдээллийн хэмжээ.
Гаргаж тавих: Өөрийн компьютерээс интернэт рүү мэдээлэл шилжүүлэх
процесс.
URL: Universal Resource Locator - 'Вэб сайтын хаяг'-ийн
техникийн нэр томъёо.
Web host: Вэб хуудсаа байрлуулах боломжийг таньд олгох үүднээс
интернэт дэх зайг түрээсэлдэг компани.
Вэб хуудас: Интернетэд тавигдсан 'хуудас'.
Вэб сайт: Интернетэд тавигдсан 'хуудас' буюу бүлэг 'хуудас'.
Вэб сайтын хаяг: Зуучийн тусламжтай интернэт дээрээс олж болох Вэб
сайтын хаяг
Дэлхий нийтийн сүлжээ: Интернэт дэх бүх Вэб сайтын нэгдэл бөгөөд үүнийг бас
интернэтийн нэрээр хэрэглэдэг.
No comments:
Post a Comment