Э-БИЗНЕС, Э-ХУДАЛДАА ГЭЖ ЮУ ВЭ?
Э-бизнес
гэдэг нь интернет
болон интернетийн технологийн тусламжтайгаар бизнесийн бүхий л үйл ажиллагааг
/боложтой бүгдийг/ онлайн орчинд явуулахыг хэлнэ. Харин Э-худалдаа гэдэг нь э-бизнесийн
нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд интернет
технологийн тусламжтайгаар биет болон биет бус бүтээгдэхүүн үйлчилгээг
худалдаална гэсэн үг юм. Жишээлбэл, цахим худалдаа нь
бизнесийн дарааллын (дүрэм журмын) үе шатыг агуулдаг үйлдвэрлэгч ба
хэрэглэгчийн харилцааг энгийн хялбараар гүйцэлдүүлж шинээр бараа ба үйлчилгээг
нийлүүлэх, зардлыг бууруулах, худалдан авагчдын сэтгэл ханамжийг өсгөх мөн аж
ахуйн нэгжийг дахин бий болгох, эрх мэдлийг хуваарилан хийсвэр аж ахуйн нэгжийг
бий болгох зэрэг үүрэг дагалдаж байдаг. Э-бизнесийн
бас нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь э-маркетинг юм. “Э-маркетинг“-ийн тусламжтайгаар
маш бага зардлаар зорилтот зах зээлдээ хүрэх боломжтой.
Э-БИЗНЕС,
Э-ХУДАЛДААНЫ АЧ ХОЛБОГДОЛ
Интернетгүй
орчинг офлайн орчин гээд , интернеттэй орчинг онлайн орчин гэж авч үзье. Тэгвэл
онлайн орчинд бизнес эрхлэх нь офлайн орчинд бизнес эрхлэхээс хэд хэдэн давуу
талуудтай.
•
Орон зай цаг хугацаанаас үл хамааралтай
•
Шинэ зах зээлд гарах боломжтой /гадаад зах зээл/
•
Хэвлэл мэдээлэлийн үүрэг гүйцэтгэдэг /сонин сэтгүүл, телевиз радио шиг байх
боломжтой./
•
Бизнес эрхлэгчдийн ажлын байр нь болдог
• Худалдаа үйлчилгээний талбар
болдог
•
Зардлыг багасгадаг
•
Ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэх мэт.
Э-БИЗНЕСИЙН
ТӨРЛҮҮД
Дараах
үндсэн 5 төрөлд хувааж үздэг.
Бизнесээс
Бизнест (B2B)
Нэг
Бизнес нөгөөдөө бараа, үйлчилгээ борлуулах
Бизнесээс
Хэрэглэгчдэд (B2C)
Бизнес
нь Хэрэглэгчдэдээ бараа, үйлчилгээгээ борлуулах
Хэрэглэгчээс
Хэрэглэгчид (C2C)
Нэг
Хэрэглэгч нөгөөдөө бараа, үйлчилгээ борлуулах
Бизнесээс
Засгийн газарт (B2G)
Засгийн
газар нь Бизнес эсвэл Иргэдээс бараа, үйлчилгээ худалдан авах эсвэл тэдэнд
өөрийн бараа, үйлчилгээ борлуулах
Бизнесээс
Ажилчдад (B2E)
Ажилчиддаа
онлайнаар мэдээлэл, үйлчилгээ хүргэх
Хөдөлгөөнд
арилжаа (m-commerce)
Утасгүй
холбоогоор цахим арилжаа хийх
Үйл
ажиллагааны онцлогоос хамааран нилээд олон төрлийн бизнест цахим худалдааг хэрэгжүүлэх
боломжтой байдаг бөгөөд эдгээрийн заримаас дурьдвал: Биет бараа, бүтээгдэхүүний
худалдаа (retailer)
Бэлэн
хувцас
Гэр
ахуйн бараа
Хүнсний
бараа гэх мэт
Биет
бус бараа, бүтээгдэхүүний худалдаа
MP3
дуу
Цахим
ном (E-book)
Төрөл
бүрийн видео бичлэгүүд
Онлайн
телевизийн нэвтрүүлэг
Үйлчилгээний
худалдаа
Ресторан
кафений захиалга
Үзвэр
үйлчилгээний билет
Онгоцний
тийз гэх мэт
Онлайн
сургалт
Э-БИЗНЕС БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА
АШИГЛАЖ ЭХЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС
Э-бизнесийг
бизнесийн үйл ажиллагаандаа ашиглахад хамгийн гол нь цаг хугацааг хэмнэх,
зардлыг багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх зарим тохиолдолд боломжгүй зүйлийг
биелүүлэхэд оршиж байгаа юм. Э-бизнесийг зөвхөн э-худалдаагаар төсөөлж
болохгүй. Э-бизнес нь э-худалдаа,
э-маркетинг зэргийг өөртөө багтаасан өргөн хэмжээний ойлголт юм. Э-бизнесийг
маш энгийнээс эхлэж болно. Жишээлбэл:
Вэб
сайтаа бизнестээ ашигтайгаар хэрэглэх
Блог
хөтлөх
Эхний
ээлжинд төлбөргүйгээр вэб лавлах, онлайн бизнес лавлахад бүртгүүлэх
Онлайнаар
зар өгч байх
Сургалт
семинараа онлайнаар явуулах гэх мэт.
No comments:
Post a Comment